Watch our intro

Бид


Бид чаддаг зүйлээ л маш сайн хийдэг. Интернэт маркетинг, Вэб-д суурилсан програм хангамж хөгжүүлэлт бол бидний сайн чаддаг зүйлүүд юм.

company_2_120Синглтон ХХК нь 2006 онд вэб портал програмчлал, онлайн маркетинг, вэб технологийн сургалт болон зөвлөгөө өгөх чиглэлээр байгуулагдсан. Одоогоор компани нь үндсэн , туслах 2 гишүүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Компанийн боловсон хүчин нь гадаад болон дотоодын мэргэжлийн их дээд сургууль төгссөн, тухайн мэргэжлээрээ 2-5 жил ажиллаж байсан туршлагатай хүмүүсээс бүрдсэн. Бид ашигладаг технологиороо сертификат авч өөрсдийн мэдлэг ур чадвараа олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлсэн. Ингэснээр Европ болон Америк тивийн улсуудаас дунд болон том хэмжээний вэбд суурилсан төслүүдийг авч амжилттай хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ Монголын интернэт зах зээлд зориулж AdNetwork болон BizNetwork төслүүдийг хийж гүйцэтгэж ажиллуулж байна. Тиймээс интернэт орчинд бизнэсээ өргөжүүлэх сонирхолтой байгууллагуудад, бид өөрсдийн эзэмшсэн ур чадвар, туршлагатаа тулгуурлан мэргэжлийн зөвлөгөө үзүүлэхэд бэлэн байна.

Үйл ажиллагаа

  • Онлайн маркетинг – Интернэт орчинд бараа болон үйлчилгээгээ сурталчилах, үйлчлүүлэгчтэй холбоо тогтоох, вэб сайтынхаа хандалтыг ихэсгэхэд бид туслана.
  • Вэб болон портал програмчлал – Сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон аргачлалуудыг ашиглаж, таны вэб болон порталуудыг мэргэжлийн түвшинд хийж боловсруулна.
  • Вэб технологийн зөвлөгөө - Cистемээ хэрхэн төлөвлөх, хөгжүүлэх, өргөтгөх, шинжлэх, гуравдагч системтэй интеграцчлал хийх, арчлах ба сурталчилах зэрэг үйл ажиллагаанд зөвлөгөө өгнө
  • Вэб технологийн сургалт - ASP.NET, Zend Framework, Symfony, AJAX чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.