Watch our intro

Төслүүд


Бид вэб үйлдвэрлэддэггүй. Вэб-д суурилсан систем болгоныг шинээр анализ хийж, сэтгэж, загварчилж, шинэлэг зүйлийг авчирч бүтээдэг

Adnetwork - Интернэт зар сурталчилгааны систем

Интернэт дэх Монгол вэбсайтууд дээр онлайнаар реклам тавих боломжийг нээж өгч байгаа энэ системийн тусламжтайгаар байгууллагууд рекламуудаа хүссэн вэвсайт дээрээ байршуулж, онлайнаар төлбөр тооцоогоо хийх боломж нээгдэж байгаа юм. Реклам харагдалт, төлбөр тооцооны талаар нарийвчилсан тайлан реклам гаргадаг бөгөөд удирдлагын хэсгээсээ бүх агуулгаа хянах боломжтой юм.
Ашигласан технологи: PHP5 Symfony framework, MySQL5, Javascript, Ajax
URL: http://www.adnetwork.mn
Захиалагч :
Өөрийн бүтээгдэхүүн

HMS – Зочид буудлын удирдлагын систем

Зочид буудлын өрөөнүүдийн байдал, гэрэл, хөшиг, агааржуулагч, цахилгаан шат зэрэг төхөөрөмжүүдийг удирдах системийн вэб интерфэйс. Уг систем нь үндсэн удирдлагын төвтэй хамтран ажилладаг бөгөөд гараас авсан командуудыг удирдлагын систем дамжуулан үндсэн ажлыг гүйцэтгүүлдэг. Бүрэн динамик, хэрэглэглэгээр хялбаржуулж AJAX технологийг ашигласан болно. Жишээ нь уг програмаас 3-р давхарын 328 тоот өрөөний гэрлийг унтраа гэсэн командийг өгөх жишээтэй.
Ашигласан технологи: PHP5, Symfony framework, MySQL5, AJAX, XML
URL: http://lab.singleton.mn/hotel/web/
Захиалагч :
EMT Kontrol Elektronik Sanayi ve Ticaret Ltd. Sti / Turkey

UltimateCoupons – Онлайн худалдааны купоны систем

Онлайн худалдааны вэб сайтуудад зориулан хямдралын купонуудын жагсаалтыг агуулдаг энэхүү систем нь худалдааны сайтуудтай хоршон ажилладаг бөгөөд хямдралын кодуудыг автоматаар үүсгэдэг. Мөн бүх купон болон системийн хэрэглэгчидийг удирдах зорилгоор админий хэсэгтэй.
Ашигласан технологи:
PHP5, Symfony framework, MySQL5, AJAX, XML
URL: http//www.ultimatecoupons.com
Захиалагч : Ultimate Coupons LLC / Canada

Positive Friends – Онлайн нөхөрлөл, нийгмийн сүлжээ

Онлайн нөхөрлөлийн сүлжээ. Энэхүү сүлжээ нь бусад сүлжээнүүдээс ялгагдах тал нь гэвэл хэрэглэгчид нь ямар нэгэн өвчнөөр өвчилсөн бөгөөд адил төстэй өвчнөөр шаналж байгаа хүмүүстэй холбоо барьж найз нөхөрлөл тогтоох, мэссэжээр харилцах, зураг солилцох зэрэг нийгмийн сүлжээний програм хангамжуудад байдаг бүхий л зүйлүүдийг хийх боломжтой.
Ашигласан технологи: PHP5,
Symfony framework, MySQL5, AJAX
URL: http//www.positivefriends.com
Захиалагч : Positive Friends LLC / USA

E-Shop – Онлайн дэлгүүрийн модуль

Стандарт онлайн дэлгүүрт байх бүхий л модулыг агуулсан энэхүү систем нь нэг порталын хэсэг болгон хийгдсэн байгаа. Удахгүй энэхүү дэлгүүр маань нэгэн порталын хэсэг болон зах зээлд гарах юм
Ашигласан технологи
: PHP5, Zend framework, MySQL 5, AJAX
Захиалагч : ECM ХХК / Монгол

ИНЕГ - Агуулга Удирдах Систем

Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын дотоод мэдээллийн санг вэб-д шилжүүлэн ажиллагсад болон хамтран ажилладаг байгууллагуудад зориулан хийгдсэн. Уг систем үндсэн агуулах удирдах системд байдаг бүхий л модулуудыг агуулсан бөгөөд ИНЕГ-ийн ажилтнуудын жагсаалт, бичиг баримт, дүрэм журмуудыг онлайнаар түгээх системийг агуулсан байгаа.
Ашигласан технологи:
PHP, MySQL, AJAX
URL: http://www.mcaa.gov.mn
Захиалагч : ИНЕГ / Монгол