Watch our intro

Үйлчилгээ


Вэб болон портал програмчлал, Онлайн маркетинг, Вэб технологийн зөвлөгөө, Вэб технологийн сургалт

- Вэб технологийн сургалт

Бид вэб технологи, програм хангамж хөгжүүлэлттэй холбоотой мэдлэг туршлагыг гадаад болон дотоодын ажлын талбарт эзэмшсэн баг. Тиймээс энэ туршлагаа бусадтай хуваалцах үүднээс мэргэжлийн сургалт явуулна. Майкрософт-ийн албан ёсны шалгалт сургалтын төв болох Эмпати төвийн анги танхим, техник хэрэгслийг ашиглан Вэб програмчлалтай холбоотой сургалтуудыг явуулж байхаар болсон. Програм хангамжийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх ажил эрчимтэй явагдаж байгаа нь Монгол улсын гадаад аутсорсингийн бодлоготой нягт уялдаатай юм. Энэ чиглэлээр мэргэших сонирхолтой залуучуудын тоо ч гэсэн нэмэгдэж байгаа нь мэргэжлийн сургалтын эрэлт хэрэгцээг үүсгэж байгаа юм. Мөн бид үйлчлүүлэгчдийн хүсэлтээр компани болон байгууллага дээр нь очиж Вэб програмчлалтай холбоотой мэргэжлийн болон удирдлагын сургалтуудыг явуулах болно.

- Вэб технологийн зөвлөгөө
Сүүлийн үед компани болгон өөрсдийн гэсэн вэб-д суурилсан дотоод/гадаад мэдээллийн системийг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа. Ихэнх тохиолдолд компаниуд бүх зүйлийг өөрсдөө хийхийг оролддог боловч тэдэнд мэргэжлийн мэдлэг, чадвар, туршлага дутах асуудал байнга гардаг. Энэ бүгдэд мэргэжлийн хүмүүсийн туслалцаа, зөвлөгөө хэрэгтэй байдаг. Синглтон ХХК нь энэ төрлийн компаниудад мэргэжлийн талаас туслалцаа үзүүлж, хэрхэн, яаж, хэнээр, ямар аргачлал болон технологи ашиглан хийх тал дээр зөвлөгөө өгөх үйлчилгээг эрхэлнэ.